Алмас
Саяхан Microsoft Windows 7 гараад шуугиан тариад авсан. XP болон Vista хоёрын сайн талуудыг авсан, хурдан сайн систем болсон байна билээ.
Харин хэдхэн хоногийн өмнө бидний хүсэн хүлээж байсан Ubuntu 9.10 цоо шинэ хувилбар маань Karmic Koala нэртэйгээр гарчихлаа. Энэ хувилбарт нэлээд хэдэн шинэ зүйл нэмэгдэж орж ирсэн байна. Бас илүү хурдан болсон байна. Windows 7 таалагдсан, шохоорхсон. Харин 9.10 бол бүр дурлуулж, хайртай болгож байна баярлах I'm falling in love with Ubuntu 9.10 хайртай

1. Дискний партишион хүснэгт ext4 систем рүү шилжиснээр илүү хурдан болсон. Мөн асаж унтрахдаа хуучин хувилбаруудаас хама...
Алмас
За энэ талаар нэлээн судлалаа. Орчин үеийн програмыг хуучин компьютер дээр ажиллах боломжийг линукс олгодог л гээд байдаг боловч өөрөө сонирхож судалж суулгаж байгаагүй юм байна. PIV 1.6GHz, 128mb RAM Dell PC дээр линукс суулгах гэж бүтэн өдөржин юм болоод, баралгүй Цонхнууд суулгаж өгөөд явуулчихав. Тэгээд тэсэлгүй бас VirtualBox суулгаж байгаад нухав... Ингээд энэ таньд бас хэрэг болж магад гэсэн үүднээс амьдралынхаа 10 хэдэн минутыг зарцуулж сууна. Таалан соёрхоно уу ирмэх

* Ubuntu десктоп хувилбар ажиллахдаа 256mb шаарддаг, gOS бас адилхан юм байна. Аль аль нь альтернатив суулгагч CD татаж аваа...
Алмас
Нээлттэй эхийн програм болоод бусад хаалттай эхийн үнэгүй ихэнх програмын маань лиценз нь ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө дааж, сайн дураараа хэрэглэнэ гэсэн байдаг.
Маш цөөн тохиолдолд энэ нь бас эрсдэл үүсгэдэг. Жишээ нь саяхан http://forum.dusal.net/viewtopic.php?t=635 ийм байдлаар нэгэн шинэхэн линукс хэрэглэгчийн хувьд асуудал үүссэн. Ер нь зарим өргөн дэлгэр биш эд ангитай эсвэл үйлдвэрлэгч нь нээлттэй эхэд анхаарал хандуулдаггүй фирмийн эд ангитай компьютерт иймэрхүү асуудлууд ажиглагддаг.
Тиймээс та бүхэн анх суулгаж ашиглаж байгаа бол өөрийн компьютерыг сайн ажиглаж байгаарай. Тэгээд хэр...
Алмас
Үбүнтү үбүнтү, линукс линукс гээд л байдаг. Зарим хүмүүс үнэгүй диск аваад нэг суулгаж үзээд учрыг нь ололгүй орхиж байгаа нь цөөнгүй байх шиг байдаг. Тэгэхээр тийм хүмүүст бүү шантраарай гэж хэлмээр байна. Windows ч бас анх суулгаад програм нэмж суулгаагүй бол юу ч байдаггүй. Та Windows суулгачихаад нэг ч програм суулгалгүй юм хийх гээд үз л дээ. Юу ч хийж болдоггүй. Түүтэй адил үбүнтү дээр өөрийн хэрэгцээт зүйлсийг анх суулгачихаад хэрэгцээт програмуудаа нэмж суулгах хэрэгтэй байдаг. Ингээд үбүнтү суулгаад анхан шатанд нэмж суулгах ерөнхий ойлголт, шаардлагатай хэдэн програм, нэмэлтийг хэрхэ...
xvv
Францын үндэсний цагдаагийн байгууллагын жишээнээс харахад санхүүгийн хямралыг байгууллага дотроо шийдэх тийм ч хэцүү биш бололтой. By switching to open source software, such as the instead of Windows and Microsoft Office –ийн оронд Ubuntu үйлдлийн систем болон OpenOffice зэрэг нээлттэй эхийн програмуудыг ашигласнаар францын цагдаа нар 2004 оноос хойш 50 сая еврогийн төсөв хэмнээд байгаа юм байна. Колонел Гуймар:“ Microsoft XP –ээс Vista руу шилжсэнээр бидэнд ямар нэг давуу талыг олгохгүй байна. Харин ч хэрэглэгчдэд нэмэлт сургалт шаардлагатай болж байна.” гэжээ. “XP -ээс Ubuntu руу шилжихэд н...
Алмас
"Бид надаас ухаантай, бид надаас мэдлэгтэй" big grin

LiMNux нь нээлттэй эх, сонирхогч дэмжигч, хөгжүүлэгч хэрэглэгчдийн интернет бүлгэм юм.
Өөрсдийн сонирхсон чиглэлээр нэгдэн, хоорондоо мэдээллээ солилцож, нэгнээсээ асууж, нөгөөдөө тусалдаг интернет дэх хамтрал юм. Энд энэ чиглэлийн талаар сонирхож буй хэн ч нэгдэж оролцох боломжтой.
Мэдээж хамгийн гол сонирхол бол Linux үйлдлийн систем. Энэ үйлдлийн системийн талаар урьд нь блогтоо бичиж байсан болохоор нуршаад илүүц болов уу. Гэсэн ч ойлгомжгүй үгээр, бүрэн илэрхийлж чадаагүй байж болох тул асуух, сонирхох зүйл байвал сэтгэгдлээр заавал харилцаара...
Алмас
Ubuntu дээр Windows дээр байдаг бараг бүх програмуудын хийж чадахыг хийж чадах програмууд байдаг. Ингээд Windows-н ямар програмын оронд линуксын ямар програмыг ашигладаг талаар танилцуулъя.

Програмуудыг нэмж суулгахдаа интернетээс хайж явах шаардлагагүй Applications->Add/Remove... рүү ороод Show: гэсэн сонголтонд All available applications гэсэн сонголтыг зааж өгснөөр та маш олон сонголтоос дуртайгаа сонгон суулгах боломжтой. Ингэхдээ суулгахыг хүссэн програмын урд талыг чагтлаж сонгоод, суулгах програмаа сонгож дууссаны дараа Apply Changes товчийг дараад л бүх програм чинь автоматаар су...
Алмас
Линукс системийг сурталчилж байгаагаараа Windows системийг муулах гээгүй юм шүү. Ямартай ч линукс систем маань үнэгүй, хамгаалалт сайтай зэрэг талуудаараа бол Windows-ээс давуу талтай юм.
Одоогоор ихэнх компьютер хэрэглэгчид Windows хэрэглэдэг учир зарим програм зохиогчид зөвхөн Windows системд зориулан програмаа зохиодог. Тиймээс линукс системд энэ нь тохирдоггүй. Энэ нь линукс системийн нэгэн сул тал юм. Гэсэн ч Windows дээрхээс ч илүү боломжтой орлуулах боломжтой програмууд ч олон байдаг. Жишээ нь би хуучин Dreamweaver хэрэглэдэг байсан бол Үбүнтү систем хэрэглэж эхэлснээсээ хойш QuantaPlu...
Алмас
Үбүнтү дээр OpenOffice 3 суулгахад асуудал тулгарсан хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Тиймээс хэрхэн суулгах талаар заавар оруулж байна.
Энэ аргын хувьд заавал хуучин хувилбараа устгах шаардлагагүй. Шууд хувилбар шинэчлэлт хийчихэж болно. Бас бүрэн устгаад суулгасан ч болно.

Суулгах заавар:

1. терминаль нээгээд:
sudo gedit /etc/apt/sources.list.d/openoffice.list
гэсэн тушаалаар дээрх фаилыг нээгээд

deb http://ppa.launchpad.net/openoffice-pkgs/ubuntu intrepid main

Энийг оруулна. Хэрэв ubuntu 8.04 hardy хэрэглэж байгаа бол intrepid гэснийг hardy болгоорой.

2. Доорх 3 тушаалыг дараа...