xvv


reading1-225x300 Сүпермэн болох үйл явц: Хэрхэн илүү хурдан уншдаг болоод номыг 4 цагт машиндаж Варрен Баффетийг хүртэл атаархахад хүргэх вэ? 

Нилээд хэдэн жилийн өмнө би хаа нэгтэйгээс уншиж байгаад ямар төрлийн сүпэр хүчийг хамгийн ихээр хүсч байна вэ гэж Варрен Баффетээс асуусантай таарсан юм. Харин тэр “Хурдан уншигч болох” гэж хариулж байсан юм даа. Нисэх, сүпэрмэний хүч эсвэл бодол унших зэрэг хүчнээс илүү хурдан унших гэдгийг сонгосон нь сонин л юм.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Магадгүй Баффет ихэнхи гүн ухаантнуудын адилаар бүх амжилт бүтээлийн нууц нь сурах үйл явц гэдэг жишгийг баримталдаг байсан гэдэгтэй маргах аргагүй юм.

Гэвч үүнд нэгэн асуудал байна: Маш олон хэмжээний мэдээллийг сурч мэдэхийн тулд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үгүйдээ л гэхэд бидний ихэнх маань минутанд 200-300 үг уншдаг учраас хэд хэдэн том ном товхимол уншина гэдэг бол тэсвэр тэвчээр цаг хугацаа шаардсан ажил шүү.

***

Би багадаа хурдан уншдаг хүмүүсийг ямар нэг зүйлээрээ биднээс онцгой бөгөөд юмыг их хурдан тогтоож цээжлээд байдаг индиго хүмүүс гэж боддог байлаа. Хүмүүс харилцан адилгүй авьяас чадвартай байдаг учраас иймэрхүү гоц авьяастай хүмүүс мэдээж байдаг. Гэхдээ хэдэн сарын өмнө Скотт Х Ёонгийн энэхүү гайхалтай нийтлэл дээр байсан хурдан унших энгийн зарим нэг арга техникүүдийг уншиж үзээд бид ч бас хурдан уншиж чадах боломжтой юм байнаа гэдгийг өөрийн туршлагаараа ойлгосон юм даа.

Үүнээс хойш би өөрийн унших хурдыг 3 дахин нэмэгдсэн ба миний унших чадвар маань ингэж ихээр нэмэгдсэнд үнэхээр их сэтгэл хөдөлж билээ.

Өнөөдөр би та бүхэнд хэрхэн хурдан унших арга техникээсээ хуваалцах бөгөөд энэ бүхнийг сурах нь таны бодсоноос ч илүү амархан байх болноо гэдэгт миний бие итгэлтэй байна.

Миний доор үзүүлэх 3 энгийн арга техникийг та бүхэнтэйгээ хуваалцсанаар эхний 1,2 долоо хоногт таны унших хурд хоёр дахин нэмэгдэхээр барахгүй хэдэн сарын дараа 3 дахин нэмэгдэж үүгээр ч зогсохгүй Варрен Баффетийн хүсэж байсан сүпер хүчийг ч эзэмших боломж бүрдэнэ гэдэгт би итгэлтэй байгааг минь хүлээн авна уу.

***

Арга техник #1: Чиглүүлэгч ашигла

Биднийг бага ангийн хүүхдүүд байхад багш маань бидэнд хуруугаараа мөр бүрийг заан уншихийг сургадаг. Энэ нь биднийг төвлөрүүлэн үгээ уншихад илүү дөхөмтэй бөгөөд чухал хэрэглүүр байв.

Цаг хугацаа өнгөрөхөд бид илүү сайжирсанаар энэхүү аргаа ихэнхи маань орхидог. Мэдээж том болчихоод хуруугаараа зааж унших нь том хүний соёлд нийцэхгүй байсан нь лавтай. Гэвч бид тэгэх хэрэгггүй байжээ. Учир нь чиглүүлэгчгүйгээр унших нь бидний нүдийг уншиж буй өгүүлбэр дээр олон дахин микро хөдөлгөөн хийх болоод уншсан үгээ байн байн харах зэрэг сөрөг үр дагаваруудтай байдаг.

Чиглүүлэгч ашигласанаар /Бидний гарын хуруу эсвэл үзэг гэх мэт/ бид бүхэн үгэн дээрхи микро үйлдлүүдийг багасгах ба үгэн дээр төвлөрөх чадварыг улам дээшлүүлдэг байна. Түүнчлэн чиглүүлэгчийнхээ хурдыг тогтмол нэмэгдүүлсэнээр бид өөрсдийн нүдийг илүү хурдан уншихад дасгах бөгөөд ингэснээр илүү хурдан уншигч болох болно.

Хуруу эсвэл үзэг ашиглан чиглүүлж уншихад эхний үед тийм их тустай биш юм шиг санагдах болох боловч та үүнийг хэр хэрэгтэй вэ гэдгийг их хурдан хугацаанд ойлгож мэдрэх болноо гэдгийг танд амлах байна.

Арга техник #2: Эхлэх болон зогсох бүртээ мөрийн 3 дахь үгээс эхлэн уших

Уламжлалт уншлагаар бол бид үргэлж мөр эхлэхэд зүүн талын буюу толгой үгнээс эхлэн уншсаар баруун мөрийн сүлийн төгсгөл үгийг уншиж мөр дуусдаг жамтай. Гэхдээ энэ нэгэн арга байнаа: Та зүүн талаасаа 3 дахь үгнээс өгүүлбэрээ эхлээд баруун талаасаа 3 дахь үгэн дээр дуусгахад таны хараа эхний 2 болон сүүлийн 2 үгийг автоматаар уншиж чаддаг аж.

Мөрөнд 10 үг байлаа гэхэд та 6 үг унших бөгөөд ингэснээр 40% цаг хэмнэлт гарна гэсэн үг юм.

Эхний үед энэхүү аргыг хэрэглэхдээ 1-р аргатай хамт хэрэглэх нь хялбар бөгөөд чиглүүлэгчгүйгээр уншиж дадсан нүд маань заавал эхний, эцсийн үгүүдийг автоматаар уншчихаад байдаг.

Энэхүү энгийн 1,2 дугаар аргуудыг хамтад нь хэрэглэж эхэлсэнээр ганцхан 7 хоногийн дотор миний унших хурд 250 байснаа минутанд 500 хүртлээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд та ч бас энэ хугацаанд хоёр дахин хурдан уншиж сурах болно гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна.

Арга техник #3: Унших авиаг зогсоох

Эхний хоёр арга танд унших хурдаа огцом нэмэгдүүлэхэд амархан туслах боловч уншиж байхад байхад тархинд гарах бяцхан дуу авиа таны унших хурднаас үлэмж ихээр хумслах болно. Хэрвээ та толгойдоо ярьж уншвал уншсан үг бүр тань толгойдоо хэлсэн үгсээр хязгаарлагдах бөгөөд цаашид унших хурдаа нэмэгдүүлэхэд үлэмж саад бэрхшээл учруулдаг.

Оч гялбах мэт жинхэнэ хурдан уншигч болохийн тулд энэхүү тархинд яриад байдаг бяцхан авиаг унтраах хэрэгтэй бөгөөд амарханаар бол нүдээрээ үгийг харахдаа толгойдоо авиа гаргахгүй болгох явдал юм. Эхэндээ энэ их сонин байдаг боловч энэ тархинд хэлэх бяцхан авиа байсан байгаагүй та мэдээллийг боломжийн боловсруулж чадна гэдгээ мэдэх болно. Тэгэхээр энэхүү бяцхан авиаг салгахнаар сум харвах мэт жинхэнэ хурдаар хурдалж өөрийн хүссэнээр уншиж чадна гэсэн үг.

Маш чухал бусдаас ялгагдах чанар

Хүмүүстэй хурдан уншлагийн талаар ярилцах үед үргэлж нэгэн асуулт урган гарч ирж байдаг: Хурдан уншлага хийж байхад та удаан уншсантай адил хэрэгтэй мэдээллүүдийг ойлгож чаддагуу? Хариулт нь бол тийм.

Гол түлхүүр нь уншиж байхдаа чухал хэсэг дээр бага зэрэг удааширч байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ нь юу гэж байна вэ гэхээр уншиж буй өгүүлбэрийн 300 үг нь тийм ч чухал биш бөгөөд 50 үг нь маш чухал үг байг. 300 тийм ч  чухал биш үгийг өндөр хурдаар уншаад хэрэгцээтэй 50 үгийг энгийн хурдаар уншиж утга санааг нь ойлгогдож байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж байх шаардлагатай гэсэн үг юм.

Шидэт орц: Дасгал сургуулилт

Яг л бусад бүх чадварууд шиг бид илүү олон удаа дасгал сургуулилт хийснээр өөрийн чадвараа улам дээшлүүлдэг. Үүнтэй нэгэн адил би танд энэхүү 3 аргыг унших бүртээ өөртөө дадал болтол сургуулилахийг санал болгож байна.

Хурдан уншиж эхэлсэн эхний сардаа би өдөр бүр доод тал нь 5 минут эдгээр аргыг сургуулилж байлаа үүний үр дүн нь үнэхээр сайн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй боловуу.

***

Энд хүрээд миний танд өгөх зөвөлгөө маань дуусаж байна…

Бодоод үз л дээ нэгхэн долоо хоногийн дотор та хоёр дахин хурдан уншдаг болно… Тэгээд хэдхэн сарын дотор 3 дахин хурдан уншдаг болно… Энэ ямар гоё байх бол?

Хурдан уншлагыг өөрийн болгосноор энэхүү гайхалтай чадвар насад туршид чинь туслах нь гарцаагүй.

Мэдлэг бол хүч найз минь… Ганцхан асуулт нь: Чи хэр хүчтэй болохийг хүсэж байна вэ?


Эх сурвалж: https://bidnii.wordpress.com

  • 1731
  • 5
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

tanid mash ikh bayrlalaa
Зочин хэзээ бичсэн: 2017-05-14 19:25 | |
Биднийг бага ангийн хүүхдүүд байхад багш маань бидэнд хуруугаараа мөр бүрийг заан уншихийг сургадаг. Энэ нь биднийг төвлөрүүлэн үгээ уншихад илүү дөхөмтэй бөгөөд чухал хэрэглүүр байв.
asib хэзээ бичсэн: 2017-01-03 17:06 | |
estoi goy niitlel bna. bayarallaa
Зочин хэзээ бичсэн: 2016-03-11 10:25 | |
p'ioh
gsgs хэзээ бичсэн: 2015-09-15 10:09 | |
ene harin heregtei bichver bna
Зочин хэзээ бичсэн: 2015-09-07 03:23 | |



:-)