Хүмүүс Монгол хэлний дүрэм өөрчиллөө гээд байгаа. Гэвч дүрэм бол анх Дамдинсүрэн гуай зохиогоод түүнээс хойш огт өөрчлөгдөөгүй юм билээ. Өмнөх үеийн багш, эрдэмтэд, зохиолч, орчуулагчид маань зөрүүтэй бичиж, зааж ирсэнээс бид бас буруу бичиж хэвшсэн.
Долоохон хоногийн дотор зохиосон Монгол хэлэнд сайн таарахгүй дүрэм гэж хувьдаа боддог. Цаашдаа Монгол бичигтээ шилжих нь чухал тул одоогийн кирилл үсгийн талаар маргалдах нь учир утга багатай.Орос үсэгт үндэслэсэн 35 үсэгтэй кирилл үсгийг баталж, түүнийг бичих, хэрэглэх урьдчилсан дүрмийг долоо хоногийн дотор боловсруулж гаргасан байдаг.
https://gereg.mn/news/66338
Маргалдаж байхаар хоёул зөв гэчихвэл бараг зөв юм байна гэж бодоод байгаа. Гэхдээ аль нь ч бай 4 жилийн дараагаас буюу 2025 оноос төрийн бүх албан бичиг Монгол бичгээрээ болоод цаашдаа бүрэн шилжинэ гэсэн хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хүн бүр Монгол бичгээ сайн сурч л байх хэрэгтэй шүү. Тэгэхээр Кириллийн зөв буруу нь өнөөгийн л хэдхэн жилийн асуудал байх. Би хувьдаа бол зохиогчийнхоор нь буюу Дамдинсүрэн гуайнхаар цаашдаа бол засаад явъя л гэж бодож байгаа. Анхнаасаа буруу явсан гээд тэр хэвээрээ байгаад яахав буруугаа мэдсэн болохоор зөвийг нь аль болох сураад явъя гэж бодсон. Нэгэнт тогтсон үгсийг бас буруу гэх нь ч бас хэцүү санагдаад, сүүлийн үед хүмүүсийн үг үсгийн алдаанд реакцладаг байсан аа больсон. Өөрөө ч алдаатай бичдэг байсан юм билээ. Хэт буруу л биш бол Кириллийн алдааг нээх тоохоо болихоор шийдсэн.
Мэдээлэл өгөхөд:
https://mongoltoli.mn/ бас http://toli.gov.mn/ гээд толинууд бас гар утасны аппууд гарсан байсан шүү. Ер нь энэ толийг баримтлаад алдаагаа засаад явчих нь л цаашдаа миний бодлоор бол зөв санагдаад байгаа. Энэ бас Цэвэл гуайн толийг хүмүүс нийлж оруулаад, одоо нийлээд засаад явж байгаа толь. https://toli.query.mn/ Мөн Болор дуран гээд алдаа засдаг програм бас байгаа шүү. Мөн төлбөргүй хэрэглэх боломжтой zuv.bichig.dev гэж бас байдаг юм байна.
1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номын дүрмийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү."-Цэвэл, Дамдинсүрэн нарын толийг харьцуулаад шүүмжлэх юм, энэ ямар учиртай юм бэ? -Я.Цэвэл гуайн толийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргаж байсан бол Ц.Дамдинсүрэн гуайн толийг Ардыг гэгээрүүлэх яамны сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн захиалгаар Ю.Цэдэнбал даргын удаа дараагийн шахалт шаардлагаар гаргасан. Я.Цэвэл гуайн толь бол үгийн утгын тайлбар толь бичиг. Харин Ц.Дамдинсүрэн гуайн толь зөв бичих дүрмийн толь юм. Агуулга, зорилго өөр өөр толиос нэг утга хайгаад, маргаад байж болохгүй л дээ."
https://gereg.mn/news/66338
Зурагтаар гарч байгаа нэвтрүүлгийн хувьд үг үсгийн зөв бичих дүрэм, хэрэглэгддэггүй хуучин үгсийг хэрэглээнд оруулах, таниулах талаар зөв л нэвтрүүлэг юмуу даа гэж бодож байгаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Уйгаржин гэж нэрлэхээс илүү Монгол бичиг гэж нэрлэх нь зөв л дөө. Мөн блог бичиж болохгүй гээд дэмий гэх нь өөрсдийнхөө өмдийг согтоод өмсөж чадахгүй болохоороо өмд дэмий гээд эмэгтэй хүний таараагүй тирко өмсөх гэж зүтгэхтэй л адил л даа. Харин ч бичиг үсгээ сэргээгээд, техник технологиудыг ч дагуулаад хөгжүүлээд явах ёстой болохоос тийм зүйлээр шалтаглаж муулж суух бол тэнэглэл юм. Одоо бол бид мансуурч согтсон аятай гадны үсэг авсныгаа ч ойлгох чадваргүй хэмжээнд оюун соёлын хувьд дордчихоод байгаа л тод илэрхийлэл юм л даа.