Алмас

Boot биш Windows XP-г хэрхэн суулгах вэ.

boot-гүй CD-ээс эсвэл hard disk дээрээс яаж XP суулгах талаар заавар.
Хэрэгтэй зvйлс:
1. DOS Boоt-тэй диск (floppy эсвэл CD)
2. Windows-н инсталл (CD эсвэл хатуу диск дээр)
3. smartdrv.exe гэдэг файл. Энэ файл байхгүй байж болох ч алдаагүй, хурдан суулгахын тулд байх хэрэгтэй.

Үйлдэл:
1. DOS Boot-ээ ачааллана (CD дээрээс ачаалласан бол CD-ээ сольж windows CD-ээ хийнэ)
2. smartdrv.exe файлыг дуудаж ачааллана.
3. Windows XP байрлаж буй хавтасны доторх i386 хавтас руу орно.
4. winnt.exe файлыг ажиллуулна.

(Ингэхдээ DOS-командууд ашиглана. Жишээ:а:c:downloadssmartdrv.exe (бүх замыг бүрэн зааж өгөөд файлын нэрийг бичээд enter.)
a:d: (enter дарна тэгэхэд d: болно. Энэ нь та a: (floppy) дискнээс d: (CD-ROM) диск рүү шилжлээ гэсэн үг. d: нь дискийг илэрхийлэх бөгөөд таний компьютерт үүний оронд өөр үсэг байж болно.)
d:dir (enter дарахад диксэн дээрх файлын жагсаалт харагдана)
d:cd i386 (enter дарахад d:i386 гэж харагдах ба та d: дискний i386 хавтсанд орсон байна)
d:i386winnt (enter дарахад Windows XP суулгалт эхлэнэ.))

DOS boot диск байхгүй бол та өөрөө бэлдэж болно.

Үүний тулд:
1. boot болгох уян диск(floppy)ээ диск уншигчид хийнэ. (диск дээрх бүх мэдээлэл арчигдах тул хэрэгтэй мэдээлэл байгаа бол уян диск дээрх мэдээллээ өөр диск рүү хуулж аваарай.)
2. Windows Explorer нээгээд a: буюу уян диск дээр хулганы баруун товчийг дарж нэмэгдэл цэснээс Format... командыг сонгоно. Ингээд нээгдсэн цонхонд Create an MS-DOS start-up disk гэсэн бичгийн урд талын чагтыг бөглөөд format товчийг дарна. Ингээд та boot уян дисктэй боллоо. Одоо smartdrv.exe файлаа үүн дээрээ хуулчихвал бүр амар болно.

  • 5013
  • 6
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ярзайтал инээх
Зочин хэзээ бичсэн: 2014-05-11 13:04 | |
boot codoo meddeggui
Зочин хэзээ бичсэн: 2012-12-22 05:22 | |
Баярлалаа Luchino. Их гоё зурагтай бүрэн заавар байна баярлах
xvv хэзээ бичсэн: 2009-08-21 18:31 | |
Luchino (зочин) хэзээ бичсэн: 2009-08-21 18:23 | |
xuselt
pc formatlax talaar (xp suulgax] nleed delgerngui bichich ugnuu
mbyam хэзээ бичсэн: 2009-01-15 09:44 | |
hypnotized
Зочин хэзээ бичсэн: 2008-11-03 21:36 | |



:-)