9 настай Лим Дин Вэн гэх Малайз хүү Сингапурт iphone програм бичээд баллаж байна. Түүний охин дүүдээ зориулаад хуруугаараа зураг зурдаг програм бичсэн нь олон хүнд таалагдаж itunes-с эхний хоёрхон долоо хоногт 4000 гаран удаа татагдсан байна. Бодвол мань эр ч нилээн бурзайсан байх.
Одоо 9 настай тэрээр 2 настайгаасаа л компьютер сонирхож эхэлсэн бөгөөд одоо програмчлалын 6 хэл бүрэн эзэмшсэн 20 гаран төсөл дуусгасан гэдгийг сонсоход гайхалтай биш гэж үү?
Тэр энэ програмаа ердөө хэдхэн өдөрт Pascal дээр хийсэн. Анх PC дээр ажилладагаар хийсэн байснаа одоо iphone дээр ажилладаг болгосон хэрэг. Тиймээс iphone дээрээ шууд л хуруугаараа зураг зурж болох бөгөөд iphone-ээ сэгсрээд л зургаа арилгаж байгаад ахиад л зурдгаар хийжээ.
Гэснээс 9 настай Лим Дин Вэн үүнийг чадаж байхад программист та ?
гэсэн асуултанд танд хариулт бэлэн биз
http://www.intomobile.com/2009/02/08/more-on-doodle-kids-...
Мэдээг бэлтгэсэн Гоби
Эх сурвалж: www.vimomn.net
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
9 настай бацкаан ингээд байхад би хэдтэй билээ?
за 1 юм бодноо