Энгийн ярианд этгээд хэллэг гэж байдаг бол интернет ертөнц дэхь харилцаанд бас этгээд бичлэг гэж байдаг юм байна. Тэдгээр этгээд бичлэгүүдийн нэг нь Leet бичиг ордог бөгөөд Leet бичиг гэдэг нь үсгүүд болон зарим үгийг тоогоор орлуулж бичихийг хэлдэг төрөл нь байх нь.
Жишээ нь:
wh0 8 MY 54nDW1cH!?
гэсэн бичиг нь:
Who ate my sandwich!? гэсэн утгыг илэрхийлэх ба нарийн тайлбарлавал:
- Тэгээр O үсгийг.
- Наймын тоогоор ate гэж үгийг. /8-н тоо нь Англиар eight гэж бичигддэг ба ate гэдэгтэй ойролцоо дуудагддаг учраас гэж орлуулсан байна./
- 5-н цифрээр S үсгийг.
- 4-н цифрээр A үсгийг.
- 1-н цифрээр I үсгийг.
тус тус тэмдэглэсэн болно.
Leet гэдэг үгийг өөрийг нь l33t гэж бичиж болно.
Дараах Leet бичгүүдийг тайлж уншаарай.
4 81RD 15 1// 7I-I3 I-I0U53
1337 15 n07 4 c0mm0n 1n73rn37 5p34k 4m0n9 r34l h4XoЯ5
Мэдээллийн эх сурвалж: http://itblog.gmb.mn/2009/02/leet.html
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
http://www.brenz.net/l337Maker.asp ийм хөрвүүлэгч хүртэл байдаг юм байна
Яг хакеруудын ашигладаг leet-г ашиглавал нетээс өөр их зүйлийг олж болдог гэсэн шүү..
LEET IS NOT COMMON INTERNET SPEAK AMONG REAL HAXORS(Hackers).
A BIRD IS IN THE HOUSE.
2 dohiig ni bol barahgui yum bnaa.
I-I0/V30 (new signature)