Үбүнтү дээр OpenOffice 3 суулгахад асуудал тулгарсан хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Тиймээс хэрхэн суулгах талаар заавар оруулж байна.
Энэ аргын хувьд заавал хуучин хувилбараа устгах шаардлагагүй. Шууд хувилбар шинэчлэлт хийчихэж болно. Бас бүрэн устгаад суулгасан ч болно.
Суулгах заавар:
1. терминаль нээгээд:
sudo gedit /etc/apt/sources.list.d/openoffice.list
гэсэн тушаалаар дээрх фаилыг нээгээд
deb http://ppa.launchpad.net/openoffice-pkgs/ubuntu intrepid main
Энийг оруулна. Хэрэв ubuntu 8.04 hardy хэрэглэж байгаа бол intrepid гэснийг hardy болгоорой.
2. Доорх 3 тушаалыг дараалуулан өгнө. Эхний тушаал нэг мөрөнд багтахгүй харагдаж байгааг анхаарна уу.
sudo apt-key adv --recv-keys --keyserver keyserver.ubuntu.com D2BB86E0EBD0F0A43D4DB3A760D11217247D1CFF
sudo apt-get update
sudo apt-get dist-upgrade
Харин өмнөх хувилбараа устгачихсан тохиолдолд Application->Add/Remove рүү ороод openoffice.org хайж олоод суулгаад ОК.
Монгол хэлээр хэрэглэх хүсэлтэй бол System->Administration->Synaptic package manager нээгээд хайлтаар "mongolian" гэсэн үгээр хайлт хийгээд openoffice.org-l10n-mn буюу Mongolian language package for OpenOffice.org гэсэн package-ыг суулгана.
Ингээд OpenOffice Writer нээгээд Tools>Options>Language Settings>Languages>User Interface гэснийг Монгол болгож солиод Монголоор болчихно.
Харин Монгол хэлний алдаа шалгагч болон хөрвүүлэгчдийг http://extensions.services.openoffice.org/search/node/Mongolian энэ хаягнаас ороод суулгачихна. Бас Tools>Options>Language Settings>Languages хэсэгт баримтын хэл гэдгийг сонгоно. Ингээд л боллоо.
Холбогдох мэдээллүүд:
Олон хэл амархан сольж хэрэглэх болоод зарим зөвлөмж: https://dusal.blogmn.net/18211/
Монгол хэл дээр ажиллаж байгаа видеог эндээс үзээрэй: https://dusal.blogmn.net/20477/
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тэрнээс доош бол alternative буюу текст суулгагчтай CD тусдаа байдаг юм билээ. DVD бол аль аль нь байдаг юм билээ.
Үзүүлэлт муутай компьютер дээр бол www.xubuntu.org хувилбар илүү тохиромжтой байж магадгүй...
CD ирдэг. Гэхдээ live суулгагчтай байдаг. 384мб-аас дээш шаардана гэсэн үг.
Татаж аваад биччихсэн нь дээр дээ...
Зөвхөн OpenOffice бол шууд Windows дээр суулгагч байдаг. Компьютерын үзүүлэлт хангалттай гэж бодож байна. Доорх хаягнуудаас мэдээлэл аваарай:
http://dusal.blogmn.net/17331/
http://dusal.blogmn.net/18211/
Turshiltiin jurmaar iim comd suulgah geed uzwel yaj bna. P4 1.8 ghz 256 mb ram laptop deer her ajillah bol windows shig gatsaa bh bolowuu?
Терминал дээр Ctrl C ажиллахгүй учир хулганы хоёр товчийг зэрэг дарах юм уу хулганы баруун товч->Paste гэж буулгаж болно. Тэгээд Enter дарахад нууц үг асууна. Нууц үгээ оруулна.
Тэгээд л текст засварлагч цонх нээгдэх ёстой. Түүн дотор нь deb http://ppa.launchpad.net/openoffice-pkgs/ubuntu intrepid main -г бичээд хадгална.