Windows 7 одоогоор нэлээд их гоё болсон байна гэсэн сэтгэгдлүүд интернетээр харагдаж байгаа. Гэсэн ч саяхан нэгэн судалгаагаар 10 компанийн 6 нь Windows 7-г худалдаж авахгүй гэсэн мэдээлэл байна.
Тэгэхээр XP-ээ ямар ч байсан хэрэглэсээр байх бодолтой хүмүүс нэлээд байгаа болохоор бага зэрэг зөвлөгөөнүүд оруулж, асуултанд хариулж байя. Ингээд нэгэн уншигчийн асуултанд хариулж байна.
Windows XP юу ч суулгаагүй зүгээр байж байгаад л диск дүүрээд хоосон зай нэхээд байх юм. Уг нь би сарын өмнө зай нэмсэн боловч дахиад дүүрчихлээ гээд байна. Яах вэ?
1. Бүх ажиллаж байгаа програмуудаа хааж байгаад Start -> Run нээгээд cleanmgr гэж бичээд Enter дар. Disk cleanup хэсэгт бүгдийг нь чагталж байгаад OK->Yes
Дахин нээгээд More Options -> system restore -> cleanup гээд Restore цэгүүдийг устгавал сул зай гарна. (Restore point устгасанаар System Restore ашиглан өмнөх байдалд сэргээх боломжгүй болно гэдгийг санаарай.)
2. Хэрэв Hibernate горим идэвхитэй байгаа бол, нэг их хэрэглэдэггүй бол унтраавал дээр. Энэ нь 1-2 GB орчим зайг C диск дээр эзэлдэг. Control Panel ->Power Options руу ороод Hibernation mode унтраана.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Ямар файлууд миний дискэнд зай эзлээд байгааг олж мэдлээ.
Өөрийн үнэтэй цаг, ажлын хажуугаар сэтгэлээсээ харамгүй тусалдагт баярлалаа. Амжилт хүсье!
http://dusal.blogmn.net/13675/ Эндээс hibernation гэж юу болох талаар уншина уу.
gadaadad baigaa MGL chuudad bidend Pc ? tai bolox ued xendee xandaxaa meddegguigees bolj zasvart ugnu tuundee ix $ tuldug boloxoor ta buxnii zuvlumj asar ix baina gedgiig xelex gesen yum !!! Pc-tei xolbootoi duriin asuudluudiig tavij bolno bizde?