Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог.
Давуу талууд:
- Маш хурдан - ганц сервер компьютераас биш маш олон хүний компьютераас зэрэг татах боломжтой тул хурд өндөр байдаг
- Дунд нь зогсоогоод үргэлжлүүлж татах боломжтой
- Бусад warez сайтууд шиг холбоос нь үхнэ гэсэн ойлголт байхгүй
- Олон жижиг хэсэг болгосон зүйл татаад задлаад төвөг удаад байхгүй, нэг л зүйлээ татаад эхлүүлсэн бол болоо. Warez сайтуудаас бол хамаагүй амар
- Бараг бүх програм, шинэ кино зэргийг маш амархан хайж олоод татаад авах боломжтой байдаг
Зарим хүмүүс p2p сүлжээнээс юм татахад илүү вирустэй байдаг гэж буруу ойлгодог. Яг тухайн програмыг өөрийнх нь албан ёсны сайтаас нь татаад, мөнгө төлөөд хэрэглээгүй л бол бусад варез сайтаас татахад, кракдаад хэрэглэхэд мөн л адил ихэвчлэн л вирустэй байдаг. Тэгэхээр нэгэнт л варез сайтаас юм татаж хэрэглэдэг бол торрентоос айх хэрэггүй. Бас кино, дуу зэрэг бол харьцангуй вирус тараагаад байх нь гайгүй байдаг.
Торрентоор юм татахад эхлээд torrent client буюу торрент татагч програмыг суулгах хэрэгтэй. Програмын хувьд нэлээд их сонголт байдаг бөгөөд өргөн хэрэглэгддэг, алдартай үнэгүй торрент клиент програмууд:
- Vuze (Azureus) - Нээлттэй эх бүхий өндөр чадамжтай програм. Гэм нь компьютерын чадал их шаарддаг, RAM их иддэг сул талтай. Харин маш их боломжтой. Өндөр чадалтай компьютертай хүмүүсийн хувьд сайн сонголт.
uTorrent- Энэ асуудлын улмаас танд зөвлөхгүй (https://dusal.blogmn.net/109266/)- Deluge - Хөнгөн ажиллагаатай, энгийн маш алдартай торрентоор татагч програм.
- BitTorrent - Бас нэгэн өргөн хэрэглэгддэг торрентоор татагч програм.
Нэмэлт (2015-6 сар):
Видео дээрх uTorrent програмыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна: https://dusal.blogmn.net/109266/ Та Deluge, Bittorent зэрэг бусад програмаас сонгон хэрэглээрэй.
Зарим хамааралтай холбоосууд:
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
CS Go бол торрентоос татах шаардлаггүй гэж бодож байна учир нь энэ өөрөө Steam дээр үнэгүй байдаг тоглоом. (Хамгийн сүүлд гарсан CS-ийг хэлж байгаа гэж таалаа.) Татахын тулд эхлээд Steam суулгаж, хаяг нээх хэрэгтэй. Гүүглээс "download steam" гээд хайхаар гараад ирнэ дээ. Дараа нь Store хэсэгээс нь CS Go татаад авчихаж болно. Одоо бол нэг их аймар удаан суугаад татна гэж бодохгүй байна. Болохгүй бол шөнө татуулаад хонуулчихгүй юу.

Асуултаа тодорхой асуугаарай. Юу нь болохгүй байгааг далдыг хардаггүй болохоор шууд мэдээд хариулж чадахгүй шүү дээ.

bi csgo tatah gesen ymaa torrentees tataj chadahgui bnaa hariu pls

Худалдаж авах эсвэл crack-дах л хэрэгтэй байх даа.

bi computer deeree BEAMN NG DRIVE geed togloom tatah gsen yumaa tegsen chn activition ged bichig garch ired serial number eheed baih yumaa yahwe tailbarlaad ogooch. pls

Нэхэх ёсгүй буруу ороод байх шиг байна. Энд байгаа torrentz.eu сайт бас болохоо байсан байна билээ. the piratebay гээд google-дээд үзээрэй.

credit card neheed bhiin uuruur helbel tulburtei gesen ug uu bi unegui tatah sanaatai bgaamaa

Мэдээж нэтийн хурд хамаатай.
Програм чинь ямар архив байгаагаас хамаарна. Ер нь бол 7zip програмыг гүүглээс хайж олоод суулгаад задалбал бараг бүх архивыг задалж чаддаг.
Програм чинь ямар архив байгаагаас хамаарна. Ер нь бол 7zip програмыг гүүглээс хайж олоод суулгаад задалбал бараг бүх архивыг задалж чаддаг.

daraa ni pro.goo yaj zadaldag ym boloo

mash ix bayrlaa gehdee torrentteer tatad netiin hurd hamaatai yu

za bayrlaaaaaaaaaaaaaaaaaaa






баярлалаа андааа



Цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье!
