Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.
Шинэ хувилбар татаж авах хаяг: http://www.mozilla.com/en-US/firefox/upgrade.html
Мэдээний эх сурвалж: news.cnet.com
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хамгийн их ашиглаж байгаа гэвэл Windows л байх даа. Тэр дотроо XP байх.
Сайн гэвэл үйлдлийн систем бүр л өөрийн гэсэн давуу талтай байгаа. Өөрийн чинь хэрэглээнд аль нь зохицохыг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд Linux, Ubuntu ашигладаг.
bitdeffender гэдэг чинь вирусын програм байх аа. Сайн мэдэхгүй юм байна.
@Зочин
Түүнийг G-Mobile-с л тусламж авч хурдтайг нь авах хэрэгтэй байх. Тийм програм байх боломжгүй.
Гэхдээ сонин мэдээ дуулгасан баярлалаа.