1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг
- Их сургуулийн үндсэн оюутан
- Техникийн коллеж
- Мэргэжлийн сургууль
- Судлаач оюутан
5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
А. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
- Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгааг баталсан)
- Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
- Иргэний үнэмлэх
- Сурлагын дэвтэр
- 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг–2ш
Б. Судлаач оюутан
- Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
- Диплом, дипломын хавсралтын эх хувь
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн даатгалын дэвтэр
- 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж, бүртгэлийн эхний өдрүүдэд ирнэ үү.
3. Япон суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.
4. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 6-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 13-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан.
Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эдгээр мэдээллээс гадна Японд суралцахтай холбоотой өөр мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, боловсролын хэлтэс
Утас:+976-11-320777
Цахим шуудан: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энэ мэдээлэл 2010 оны мэдээлэл тул та бүхэн Элчин Сайдын Яамнаас нь холбоо барьж лаваарай. өөрчлөгдсөн байх шүү.
Эдгээр мэдээллээс гадна Японд суралцахтай холбоотой өөр мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, боловсролын хэлтэс
Утас: 976-11-320777
Цахим шуудан: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Тэтгэлэг ч бас бусдаас илүү онц сурвал янз бүрийн тэтгэлгүүд олдох магадлалтай байдаг гэсэн. Жишээ нь Панасоник зэрэг том компаниуд тэтгэлэг зарлаад сурлагын дүн, эссэ, зохион бичлэг янз бүрийн шалгаруулалтаар шалгарсан оюутнуудад тэтгэлэг өгдөг зүйлс байдаг. Харин Боловсролын яамны тэтгэлэг нь бол Японоос хэцүү байх аа. Японд байдаг бол наанаа багш нарыгаа гуйгаад сайн судлуулаад үз дээ.
Анагаах бол математик, хими, биологи, Англи хэл байдаг санагдаж байна. Англи хэл дээр материалаа өөрөө уншаад хийж чадвал илүү сайн байдаг.
@Билгээ
Энэ шалгалтанд тэнцвэл очоод 1 жил хэлний бэлтгэл хийгээд Японы сургуульд бас элсэлтийн шалгалт өгөөд орно. Тэгэхээр өөрөө хичээвэл мэдээж хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой байх гэж бодож байна.
@Гэрлээ
Эхлээд хувийн зардлаар очоод хэлний бэлтгэлд сууж байгаад гэсэн үг үү? Тийм бол арай хэцүү байх. Ер нь бол гэхдээ хувиараа очоод сурч байгаад янз бүрийн өөр тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой байдаг. Гэхдээ Япон ба бусад орны олон оюутантай өрсөлдөж байж тэтгэлэг авах нь хэцүү. Хамгийн гоё боломж энэ Японы засгийн газрын тэтгэлэг байдаг. Өөрөө л хичээвэл энэ шалгалтандаа тэнцэж очоод 1 жил хэлний бэлтгэл хийгээд дахин элсэлтийн шалгалтаа Япондоо Япон хэлээрээ өгөөд их сургуульдаа ордог.