xvv

Та бүхэн энэхүү жижиг зураг бүхий дүрсийг хаа нэгтээ анзаарсан бол энэ нь тухайн оюуны өмчийн бүтээлийг хуулбарлах, ашиглахад зориулсан харилцааг зохицуулдаг нэг төрлийн зохиогчийн эрхийн лиценз юм. Бүтээлч олны лиценз хэмээх энэхүү олон улсын лицензийн талаар өнөөдөр та бүхэнд бага зэрэг мэдээлэл өгөхөөр энэхүү нийтлэлийг оруулж байна.
Энэ лицензийн гол агуулга нь зохиогч өөрөө зохиогчийн эрхийг зохицуулан хуулах зөвшөөрөл өгөх боломжтой юм. Доор "Хуулах бол хулгай биш" гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байгаа үзээрэй. Гэхдээ энэ нь хүний зөвшөөрөлгүй юмыг нь хуулахыг хэлээгүй. Харин энэ лицензийн хүрээнд зохиогч өөрөө тодорхой хязгаарлалттай бол чөлөөтэй хуулах, хэрэглэх боломжийг хүмүүст олгодог юм.
Мөн та чөлөөт програм хангамжийн талаар сонирхдог, энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж Нээлттэй эх номыг татаж авч унших боломжтой. Үүнийг орчуулсан М.Эрдэнэчимэг гэдэг хүний орчуулсанаар Бүтээлч олны лицензийн талаар ерөнхий тайлбарыг та бүхэнд танилцуулж байна. Эх хаяг: http://erdeelym.blogspot.com/2010/01/3.html

Бүтээлч олны лиценз


Англи хэл дээрх эх сурвалж Википедиад  дээр
Creative Commons Licenses холбоос дээр байгаа.
2001 онд “Бүтээлч олон(Creative Commons)” ашгийн бус корпорац нь АНУ-д байгуулагдсан бөгөөд тус байгууллага нь зохиогчийн эрх бүхий хэд хэдэн лиценз дээр тулгуурлан “Бүтээлч олны лиценз (Creative Commons licenses)” -ийг боловсруулж 2002 оны 12-р сарын 16 -наас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Ихэнх лиценз нь нэн ялангуяа оригинал буюу эх лицензүүд зохиогчийн эрхтэй (copyrighted) бүтээлүүдийг өөрчлөхгүй, төлбөр авахгүйгээр түгээх эрхтэй гэх мэт “суурь зарчим эрх/баримтлал (baseline rights)” -ыг зөвшөөрнө. Зарим шинэ гарсан лицензүүд энэ баримтлалыг баримталдаггүй байна.  

Бүтээлч олны лицензүүд дэлхийн нийтийн шүүн таслах 43 ялгаатай эрх одоогоор авах боломжтой байгаа ба нэмж  арван есийг  хөгжүүлж байна. АНУ-аас гадна лицензийн шүүн таслах эрх (jurisdictions)-ийг “Олон улс дахь бүтээлч олон (Creative Commons International)” -ий үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг.

Агуулга
  • Оригинал буюу эх лицензүүд
  • Хорших
  • Шинж чанар
  • Хамгаалсан бүтээлүүд
  • Бусад лицензүүд
  • Хэрэгсэхгүй болсон лицензүүд
  • Бүтээлч олны лицензүүдийн агуулга доор боловсорсон төслийн жагсаалтууд
  • Цааш үзэх
  • Лавлах(ишлэл)
  • Ашигласан эх
  • Гадаад холбоосууд
Оригинал буюу эх лицензүүд (Original licenses)

Эх лицензүүд дараах суурь баримтлал эрхүүдийг зөвшөөрдөг. Лиценз тус бүр нь хувилбараас хамааран нарийсах бөгөөд түүнийг дөрвөн нөхцөлөөр нэгтгэвэл:
Attribution Хамаатай/холбож үзэх (attribution)(by)  Лицензлэгчид (Licensees) хэрэв зохиогч болон лицензлэгчийг энэ аргаар зааж тодорхойлсон (кредиттэй) нөхцөлд зөвхөн суурилж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон тус ажил дээр суурилж ажил бүтээх боломжийг олгоно.
Non-commercial Арилжихгүй  (Noncommercial or NoNCommercial)(nc) Лицензлэгчид ажлыг арилжааны зориулалтгүйг зөвхөн үндэслэж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон суурилж ажил бүтээх боломж олгоно.
Non-derivative Суурилахгүй (No derivative works or No Derivs)(nd) Лицензлэгчид тус ажилд суурилж ажил бүтээхгүй зөвхөн яг үгчлэн хуулах нөхцөлөөр хуулах, түгээх, дэлгэн харуулах хэрэгжүүлэх боломж олгоно.
Share-alike Яг ижил хуваалц Share-alike (sa) Лицензлэгчид эх ажлын лицензийн хяналтаар ижил лицензлэгдэхээр зөвхөн суурилсан(тулгуурласан) ажлыг түгээх боломжтой. ( copyleft-ийг үз.)

Хослол буюу комбинац (Combinations)/Хорших

Дээрх нөхцөлүүдийг хослуулахад арван зургаан боломжит хослол гарах бөгөөд тэдний арван нэг нь “Бүтээлч олны лиценз”-ийг хүчин төгөлдөр байлгах ба таван хослол хүчингүй болно.
Хүчингүй болох таван хослолын дөрөвт нь (nd) буюу “Суурилахгүй” болон (sa) буюу “Яг ижил хуваалц” заалтууд хамт орсон байх бөгөөд эсрэг утгатай заалтууд тул хэрэглэх боломжгүй, нэг нь дээрх дөрвөн заалт дөрвүүлээ ороогүй нөхцөл байгаа юм.
Үлдсэн арван нэгээс тавд нь (by) буюу “Хамаатай” заалт ороогүй тул орхигдоно. Учир нь лицензүүдийн 98% нь “Хамаатай буюу холбож үзэх” -ийг шаарддаг. Үүнийг [3]-р ишлэлд заасныг вэб сайтаас үзэж болно. Ингээд байнга хэрэглэх зургаан лиценз нь:

  1. Хамаатай (by)
  2. Хамаатай + Арилжихгүй (by-nc)
  3. Хамаатай + Суурилахгүй (by-nd)
  4. Хамаатай + Яг ижил хуваалц (by-sa)
  5. Хамаатай + Арилжихгүй + Суурилахгүй (by-nc-nd)
  6. Хамаатай + Арилжихгүй + Яг ижил хуваалц (by-nc-sa)

Жишээ нь: Creative Commons Attribution (BY) (Бүтээлч олонд хамаатай) лиценз нь нэг зүйлийг хуваалцаад бүтээлч ажлыг тулгуурлаж бий болгоод [4]-т зааснаар хамаатай/хамаатуулах нөхцөлийг биелүүлсэн байхад арилжаалахаар хэрэглэж болно.

Хамаатай (Attribution)

Өнөөдөр хэрэгжиж байгаа лицензүүд танаас “Жинхэнэ эх зохиогчийг дурдаж өгөхийг (Эх зохиогч  хэн болохыг  хэлэхийг)”  шаардана. Иймээс  “олдож байгаа мэдээллийг ашиглан өөрийн чадах бүх боломжоор” хамаатай, холбоотой гэдгийг илэрхийлж өгөх хэрэгтэй [5]. Ерөнхийдөө энэ нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд:
  • Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) байгаа байранд нь оруулж өгнө эсвэл  та медиад тохируулан дахин хэвлэх/нэвтрүүлэх/оруулах бол боломжийн аргаар дахин бэлтгэж өгнө.  
  • Зохиогчийн нэр, дэлгэцийн нэр эсвэл хэрэглэгчийн ID(таних тэмдэг)-ийг нотолгоо болгон иш татаж харуул. Хэрэв та интернэтэд ажлыг нийтэлж байгаа ба нотолгоо болох эдгээр  нэртэй “profile”(профайл)  хуудас байдаг бол түүнд холбож өгөх нь их сайн болно.
  • Ажлын гарчиг эсвэл нэрийг нотолгоо болгож иш татаж харуул. Хэрэв та ажлыг интернэтэд нийтэлж байгаа ба эх(оригинал) ажлын гарчиг эсвэл хаяг интернэтэд  байвал шууд холбоос хийвэл их сайн болно.
  • Ажил дээрээ СС лицензийг хэрэглэж байгаагаа шууд нотолгоо болгож иш татаж харуул. Хэрэв та ажлыг интернэтэд нийтэлж байгаа бол CC лицензийн вэб сайт руу шууд холбож өгвөл сайн байна.
  • Хэрэв таны бүтээсэн ажил  ямар нэг ажил дээр суурилж үүссэн эсвэл хялбаршуулан зохицуулж хэрэглэсэн (adoptation) бол түүнийгээ хэлж өг. Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлохоос гадна ажил ямар нэг ажлаас уламжлан хөгжиж гарсан бол түүнийг зайлшгүй хэлж өгөх хэрэгтэй. Жишээ нь энэ ном, бүтээл нь [зохиогч]-ийн [оригинал ажил]-ын монгол орчуулга юм эсвэл [зохиогч]-ийн [оригинал ажил] дээр суурилсан найруулга (screenplay) гэж бичих хэрэгтэй.
Бүтээлийг (ажлыг) хамгаалах.

Бүтээлч олны (CC) лиценз-ээр лицензэлсэн ажил зохиогчийн эрхийн хуулиар хэрэгжиж байдаг. [6] Энэ нь Бүтээлч олны(CC) лиценз-ийг хэрэглэсэн бүх ажил зохиогчийн эрхийн хуулиар хамгаалсан гэж ойлгож болох ба үүнд: ном, жүжиг, кино, хөгжим, өгүүллэг, зураг, блог, вэбсайтууд хамрагдана.

Тэгэхдээ лиценз нь зохиогчийн эрхийн онцлон хүчирхийлэх боломжоор хэрэглэх(fair use or fair dealing) эсвэл үзүүлэх хязгаарлалтууд(exert restrictions) гэх зөвшөөрөх эрхийг өөрчилж чадахгүй. Цаашилбал, Бүтээлч олны(CC) лиценз нь “ялгаварлахгүй/онцгой эрхгүй(non-exclusive)” ба “өөрчлөгдөх ёсгүй (non-revocable)” болно.[7]  Бүтээлч олны(CC) лиценз доор хэрэгжсэн ямар ч ажил  эсвэл ажлын хуулбар нь энэ лицензийнхээ агуулга дор үргэлжлэн хэрэглэгдэнэ.

Ажлууд нь Бүтээлч олны(CC) лицензээр хэд хэд дахин лицензлэгдсэн тохиолдолд хэрэглэгч аль нь ч сонгох боломжтой.












  • 4005
  • 2
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

сайхан нийтлэл байна.
гэртээ харьж байгаад уншнаа TNX
алга ташилт
saku (зочин) хэзээ бичсэн: 2011-01-09 15:30 | |
Та орчуулгатай холбоотой санал шүүмж байвал http://erdeelym.blogspot.com/2010/01/3.html хаягаар орж сэтгэгдлээр хэлээрэй.
xvv хэзээ бичсэн: 2011-01-09 15:04 | |



:-)