Урьд нь StarDict толийг энд танилцуулж байсан. Энэ удаад Stardict-ээс ариа илүү хэрэглэхэд хялбар болов уу гээд өөрөө хэрэглэх болсон GoldenDict хэмээх толь бичгийн програмыг танилцуулъя. Babylon хэмээх төлбөртэй толь бичигтэй төстэй бөгөөд нээлттэй эхийн төлбөргүй програм юм. Таны хайсан үгийг нэгэн зэрэг олон толь бичгээс хайж олж харуулдаг давуу талтай.
1. Татаж авах -> http://goldendict.org/download.php
2. Татаж авсан програмаа суулгана
3. Монгол толинууд татаж авах -> https://www.dusal.net/downloads/stardict_dictionaries/GoldenDict_Mongolian_dictionaries_www.Dusal.Net.exe
4. Монгол толинуудаа суулгана
5. GoldenDict програмаа нээнэ. Edit->Dictionaries руу орно. Add товчийг дараад OK товч дарна. Тэгээд Rescan now товчийг дараад OK товчийг дарна.
6. Ингээд л үгээ хайж эхлэхэд болно.
7. Орчуулах үгээ сонгоод Ctrl+CC (Ctrl товчийг дарж байгаад C үсгийг 2 удаа хурдан дарна.) дарахад цонх нээгдэж орчуулга харуулдаг.
Холбоотой нийтлэл:
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Баярлалаа. Шинэ компьтертаа толь бичиг суулгах гээд хайж байсан юм.
Хонгор (зочин) хэзээ бичсэн:
2013-07-05 19:56 | |
Ямар нэгэн алдаа гарч байна уу? Stardict яг одоо суулгаагүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна... Уг нь бол минийх дээр бол нэтгүй байсан ч зүгээр л болж байна даа...
Алмас хэзээ бичсэн:
2012-09-27 23:24 | |
баярлалаа
дээрхи нийтлэлийн дагуу энэ толио суулгасан тэгсэн интернетгүй үед ажиллахгүй юма яаж ажиллуулах уу бас stardic.г суулгасан үсгийн фонд нь танихгүй байгаа бололтой ойлгомжгүй юм гарж байна яахуу орос монгол монгол орос толийг нь ашигладаг
ганаа (зочин) хэзээ бичсэн:
2012-09-27 00:14 | |
Дээрх нийтлэл дэх зааврын дагуу толинуудаа татаж авч суулгах хэрэгтэй. Тэгээд л болно доо.
Алмас хэзээ бичсэн:
2012-09-22 12:45 | |
баярлалаа
толинуудаа тооцоолуур дээрээ суулгасан байхад гэж тэр нь яаж сууцах байх вэ
Зочин хэзээ бичсэн:
2012-09-22 05:05 | |
Баярлалаа
хэрэглэхэд маш хялбар юм.
Зочин хэзээ бичсэн:
2012-09-06 12:54 | |
Ашиглаж болно. Харин нэтгүй үед бол вики ажиллахгүй. Толинуудаа бол тооцоолуур дээрээ суулгасан байхад бол нэтгүй үед ашиглаж болно болно.
Алмас хэзээ бичсэн:
2012-09-06 10:41 | |
netgvi ved boldog yy?
netgvi ved eniig ashiglaj boloh yy? english to english wiki ntr in ajildag uu hu
Зочин хэзээ бичсэн:
2012-09-02 13:12 | |
Intel Mac OS X дээр бол суух юм байна.
a version for Mac OS X. Only Intel Macs are supported at the moment.
гэнэ. Татах хуудас руу нь ороод хар даа. Харин Монгол толинуудыг бол тусд нь zip байдлаар татаж авч задлаад оруулах байх. Надад Mac байхгүй болохоор яаж гэдгийг нь нэг бүрчлэн бол хэлж өгч мэдэхгүй байна.
a version for Mac OS X. Only Intel Macs are supported at the moment.
гэнэ. Татах хуудас руу нь ороод хар даа. Харин Монгол толинуудыг бол тусд нь zip байдлаар татаж авч задлаад оруулах байх. Надад Mac байхгүй болохоор яаж гэдгийг нь нэг бүрчлэн бол хэлж өгч мэдэхгүй байна.
xvv хэзээ бичсэн:
2012-07-04 08:16 | |
naran
Mac-д суулгаж болох болов уу?
Зочин хэзээ бичсэн:
2012-07-02 19:47 | |
Толь татахыг алдаатай оруулсан байж ээ. Зассан шүү...
xvv хэзээ бичсэн:
2012-06-29 13:17 | |