Алмас

Хэрэв таны тооцоолуурын RAM чинь 4 гегабаит түүнээс дээш бол 32битийн үйлдлийн систем бүрэн ашиглаж чаддаггүй. Тиймээс 64бит систем суулгаж хэрэглэдэг. Хэрэв CPU тань 64бит дэмждэг бол 64bit-ийн Ubuntu нь RAM бүрэн хэрэглэх ба арай илүү хурдан ажиллана.
Гэхдээ 64бит дээр зарим асуудалтай байдаг тул PAE дэмждэг кернел суулгаад бас 32 бит дээр 4ГБ-аас илүү RAM ч хэрэглэж болдог байх нь. 12.10-аас хойших хувилбарт kernel PAE дэмждэг ба түүнээс өмнөх хувилбарт дараах холбоос дахь аргаар амархан суулгаж болно: https://help.ubuntu.com/community/EnablingPAE

Бас 64битийн Ubuntu суулгаад хэрэглэх үед 32bit-ийн зарим програмууд суулгаж хэрэглэж болдоггүй. Тэгвэл ийм тохиолдолд яах вэ? гэж үү. Үүнийг шийдэх хэд хэдэн арга байдаг байна. Хамгийн эхнийх нь ia32-libs суулгаж хэрэглэх.

sudo apt-get install ia32-libs
Энэ нь Google Chrome зэрэг зарим програмд GTK алдаа гараад ажилладаггүй байна. Үүнийг бас шийдэж болдог бөгөөд эндээс Англиар нь уншаад мэдээлэл аваарай.

Мөн арай жоохон илүү зай эзэлдэг ч найдвартай арга нь 32bit chroot хийх арга байдаг байна. Энэ нь хамаагүй илүү асуудал багатай ажиллана. Зааврыг эндээс уншаарай.

  • 2486
  • 1
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sn bna uu almasaa tar.bz deb rpm yum ed nariin talaar video hicheel oruulj uguuch , nadad ene rpm tar.bz tar gz tei holbootoi asuudluud tulgaraad bna ldaa.
linux newbie (зочин) хэзээ бичсэн: 2013-05-17 15:56 | |



:-)