dao

Элдэв дээдийн сайтуудад орох бүрд төрсөн он сар өдөрөө ч юмуу хүн бүхний амархан таачихаар үгийг өөрөө мартахгүйг нь бодож бид сонгодог билээ. Энэ бол мэдээж хэрэг хувийн нууцаа хадгалахад хамгийн тохиромжгүй арга. Ялангуяа хэрвээ чи сошиал амьдралд нэлээн идвэхтэй оролцдог бол мөн өөрийн мэдээллийг сошиал сайтуудад үнэн зөвөөр бөглөж байсан бол. Хэрвээ нууц үгээ хэн нэгэнд алдчихвал түүнийг чинь ашиглаж чиний өмнөөс чиний нэрээр гэмт хэрэг хийх ч тохиолдол интернетэд гардаг болоод байгаа юм. Иймд өөрийн нууц үгийг хэрхэн мартахгүйгээр бас ямар ч сайн хакэр таагаад олчихооргүй яаж зохиох вэ гэдэг бол бидний хамгийн ихээр санаа зовох асуудал юм. Ингээд нэг бяцхан зөвлөгөө болгож өөрийн нууц үг зохиодог нэг аргаа хуваалцъя гэж бодлоо. Их амархан тэгээд хэзээ ч мартагдахгүй бас хэн ч таахааргүй нууц үг болдог юм энэ аргаар зохиовол. Санаа нь бол тухайн нууц үгийг хэрэглэх сайтынхаа нэр URL хаягаас тодорхой хэсгийг авч мөн зарим мартахгүй өгөгдлүүдээ оруулж кодлох арга юм.. Тухайлбал facebook.com хаягт нэвтрэх нууц үгийг зохиох боллоо гэхэд тухайн сайтын URL хаягийн эхний хоёр үсгийг урвуугаар хоёр дахь үсэг нь томоор гээд эхний хоёр тэмдэгтээ зохиох кодоо бодчихъё. Тэр тохиолдолд facebook.com бол aF, google.com  бол oG гэх мэтээр эхний хоёр мөр чинь зохиогдчихно. Энэ маягаар арын мөрүүдийг өөрийнхөө нэрний дунд талын үсэг аавын нэрийн төгсгөлийн хоёр үсэг бөгөөд эхний үсэг нь томоор байна гэх мэт. Ингэхийн тулд мөн кирилл тэмдэгт оролцуулж болно шүү дээ. За тэгээд төрсөн оны төгсгөлийн 2 орон гээд та найман тэмдэгттэй боллоо. Нэмээд 12 тэмдэгттэй болохын тулд тухайн нэвтрэх сайтаасаа бас дахиад дөрвөн мөр тэмдэгт авч болно.. сайтын өргөлт буюу com net ч гэдэг юм уу тийм юм нь ороогүй нэрийн сүүлийн хоёр үсэг гээд хоёрыг зохиочихъё. Тэгээд хамгийн сүүлийн 2 мөрийг тухайн нэвтрэх сайтынхаа өргөтгөлийн сүүлийн хоёр тэмдэгтийг ухраана гээд кодоо зохиочихъё..

Ингээд бидний нууц үг энэ жишээн дээр бол дараах кодоос бүрдэхээр боллоо.

  • нэг . тухайн нэвтрэх сайтынхаа эхний хоёр тэмдэгт урвуугаар гэхдээ арын үсэг нь томоор.
  • хоёр. өөрийнхөө нэрний дунд талын хоёр үсэг /энэ бол өөрчлөгдөхгүй хувирахгүй код болно.
  • гурав. аавынхаа нэрний сүүлийн хоёр үсэг криллээр эхний үсэг нь томоор байна.
  • дөрөв. миний төрсөн оны сүүлийн 2 орон.
  • тав. нэвтрэх сайтын өргөлт ороогүй нэрний сүүлийн хоёр үсэг.
  • зургаа. нэвтрэх сайтын өргөлтийн сүүлийн хоёр орон ухраагаад.

гэсэн ийм кодтой болчихлоо. Энэ кодыгоо эхний үед мартах магадлалтай тул нэг газар тэмдэглээд өөрөөсөө салгахгүй байхад л болно. Яваандаа дахин дахин ороод ирэхээр шинээр нууц үг зохиосон ч үүнийгээ бичсэн цаасаа харахгүй шууд зохиочихож чаддаг болдог. Тэр үедээ тэр цаасаа устгачихад л хэн ч таны нууц үгийг тааж чадахгүй болох болно.

Ингээд дээрх нууц үгээр би байсан бол ямар нууц үг гарч байгааг харцгаая.

facebook.com сайтад нэвтрэх бол.

facebook  гэсний эхний хоёр тэмдэгт урвуугаар гэхдээ арынх нь томоор тул  aF, тэгээд миний нэрийн дунд талын хоёр үсэг. orgil  гэдгийн дунд хоёр үсэг болох gi-г авлаа. Тэгээд аавын нэр маань Даваасүрэн тул  мөн кириллээр бичнэ гэсэн тул гарынхаа драйверыг солих хэрвээ гарынхаа драйверыг кирилл болгох боломжгүй утас комноос нэвтрэх магадлалтай бол ерөөсөө кириллээр бичихгүй байж болно. Би гэхдээ тийм үе гарахгүй байх гэж бодож байгаа тул кириллээрээ авлаа. Даваасүрэн гэсний Эн гэсэн хоёр тэмдэгт эхний үсэг нь томоор боллоо. Тэгээд миний төрсөн оны сүүлийн 2 орон буюу 86, тэгээд нэвтрэх сайтын өргөлт ороогүй нэрийн сүүлийн хоёр үсэг буюу ok, тэгээд эцэст нь нэвтрэх сайтын өргөлтийн сүүлийн хоёр үсэг урвуугаар буюу .com  гэсний mo  нь нийлүүлээд

aFgiЭн86okmo  гэсэн хэн ч харсан ойлгомжгүй яагаад ч таах боломжгүй нууц үг үүсч байна.. үүнийгээ бол та нөгөө тэмдэглэсэн цаасаа хараад л саначихна шүү дээ.. яваандаа цаас харахгүй санадаг болчихно..

хэрэв google.com  бол

oGgiЭн86lemo

blogmn.net  бол

lBgiЭн86mnte

twitter.com  бол

wTgiЭн86ermo

olloo.mn бол

lOgiЭн86oonm

гэх мэт болж байна.


Холбогдох мэдээлэл:
https://dusal.blogmn.net/9864/

  • 3438
  • 3
  • 4

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

windows 8
windows 8 herhen suulgah talaar niitlel bichej uguuch
help хэзээ бичсэн: 2013-09-30 14:23 | |
uu tiim bn.. gehdee yahavd.. humuust hereg boloh boluu l gej... bi nuuts ugee yu gej end ulaam tsaim tavihavdee heheh
dao хэзээ бичсэн: 2013-09-06 13:30 | |
Чиний нууц үгийг мэдээд авчлаа хэлээ гаргах хэхэ
Холбоотой нийтлэл ийм байгаа шүү.
http://dusal.blogmn.net/9864/
Алмас хэзээ бичсэн: 2013-09-06 11:40 | |



:-)