Алмас
Samba ашиглаад Windows болон линукс системүүдийн хороонд сүлжээгээр файл зөөж болно.

Хэрхэн зөөх вэ?
  • Ubuntu Software Center нээгээд хайлтын талбарт samba гэж бичиж хайгаад олж суулгана.
  • Ubuntu дээрээ System->Administration->Samba гэж ороод хуваалцах хавтсаа сонгон тохируулна. (бас хуваалцах хавтас дээр баруун товч дараад Sharing Options гэж ороод тохируулж болох байх)
  • Ингээд Windows-тэй тооцоолуураасаа шууд сүлжээнд ханддаг шиг хандана.
  • Харин Windows рүүгээ smb://192.168.1.3 гэх мэт байдлаар дотоод сүлжээний IP хаягийн өмнө smb:// гэж Файл удирдагч (Nautilus)-ын хаягийн мөрөнд бичээд хандаж б...
xvv
Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж болдог ч нэлээд бэрхшээлтэй байдаг.
Харин PlayonLinux гэдэг жижиг программ энэ асуудлыг маш хялбар шийдэж өгсөн програм юм.
Энэ програмыг суулгаад програмаа сонгож, суулгацыг ажиллуулахад бүх асуудлыг шийдээд өгнө.

Хэрхэн суулгаж ашиглах вэ?
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux хайж олоод суулгаж болно. Гэхдээ http://www.playonlinux.com/en/download.html хаягаар орж хамгийн сүүлийн хувилбарыг зааврын дагуу суулгаж хэрэглэх нь илүү байдаг...
Алмас

USB дискний хэмжээ: >2GB

Ubuntu ISO файл байх хэрэгтэй. Байхгүй бол дараах хаягнаас татаж авна
: http://www.ubuntu.com/desktop/get-ubuntu/download (Миний хувьд 10.10, 32бит хувилбарыг зөвлөж байна.)

Хэрвэн флаш руугаа хуулах вэ?

  1. Энд дараад Universal USB-Installer татаж аваад ажиллуулаад програмын хөтчийн дагуу ISO файлаа флаш диск рүүгээ хуулна.
  2. Ингээд дууссан бол та бэлдсэн хуруу дискээрээ дурын тооцоолуурт Үбүнтү суулгаж болно. Үбүнтү суулгах заавар бол CD дээр суулгадагтай адил.
  3. Мэдээж BIOS юм уу Boot цэснээс USB төхөөрөмжөөс бүүт уншихаар тохируулаад дискнээсээ уншуулахад ү...
Алмас
Та бүхэн юуны өмнө энэ бичлэгийг уншаарай (https://news.blogmn.net/36635/gar-utsaaraa-bugdiig.html)
За тэгэхээр уншсан бол энд гарч буй линукс гээч зүйлийн жирийн компьютер дээр сууж ажилладаг хувилбарууд дотроос хамгийн сайн, энгийн хүмүүст хамгийн ойлголмжтой хувилбар болох ҮБҮНТҮ үйлдлийн системийн цоо шинэ хувилбар Үбүнтү 10.10 Маврик хувилбар өнөөдөр нээлтээ хийж дэлхий таяар үнэ төлбөргүй түгээгдэж байна. Монголчууд бидний хувьд зохиогчийн эрхийг дэндүү бүдүүлгээр зөрчдөг, хулгай хийдэг, гэвч тэр бүр өөрсдөө түүнийгээ мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. (Энэ талаар дараа өөр нийтлэлд тайлбарл...
xvv
Үбүнтү 10.10 сая шинээр суулгалаа. (албан ёсоор 2 хоногийн дараа цоо шинэ хувилбар нээлтээ хийнэ.) Бараг бүх зүйлийг GUI ашиглан терминаль ашиглалгүйгээр суулгаад бүрэн тохируулаад хэрэглэх боломжтой болжээ. Windows шиг л байна.

За тэгээд яагаад бараг 2 жил ганц ч форматлаж дахин суулгалгүй хувилбар дээшлүүлээд яваад байсан зүв зүгээр ажиллаж байсан системээ дахин суулгах болсон бэ гэхээр Mafia II тоглоом гарсныг мэдээд олж аваад тоглохыг хүссэн тул Windows 7 dualboot-ээр суулгачихъя гэж бодсон юм. Тэгээд Linux хүснэгтийнхээ ард хоосон зай гаргаж байгаад суулгаж дуусаад линукс руугаа орох гэсэн...
Алмас
Хүмүүс сүүлийн үед вирүстдэггүй, хэрэглэхэд хялбар тул Үбүнтү үйлдлийн системийг нэлээд сонирхож, асууж тусламж авч байгаа билээ. Тэгээд энэ асуултад хариулт болгон энэ бичлэгийг оруулж байна. Одоо хоёрхон хоноод цоо шинэхэн Ubuntu 10.10 Maverick хувилбар гарахад бэлэн болоод байна.

1. Эхний арга нь шууд ISO хэлбэрээр татаж аваад, CD дээр шараад дискээ бэлдээд авч болно. ...
xvv
Гоё зүйл цоо шинэ зүйл танилцуулъя. Заавал сонсож үзээрэй:

Та бүхэнд бүлгэмийн радиогийн нээлт буюу анхны нэвтрүүлгийг хүргэж байгаадаа баяртай байна. Бүлгэм маань үйл ажиллагаагаа өргөжүүлэн дуут блог буюу радио нэвтрүүлэг явуулж эхэллээ. Өмнө нь бид хоорондоо зөвхөн бичгээр харилцаж, бичиж бас уншиж мэдээлэл дамжуулдаг байсан бол одоо мэдээллийг таны чихэнд хүргэж бай...

Алмас
Dualboot байдлаар Windows, Linux давхар суулгаж хэрэглэх үед Linux-с Windows диск рүү чөлөөтэй хандаж болдог ч Windows-с Linux-н ex2/ext3/ext4 дискний хуваалт руу хандахад хүндрэл гардаг. Үүнийг ext2explore.exe програмын тусламжтайгаар шийдэх боломжтой. Програмыг татаж аваад zip архивыг задалж exe файлыг шууд ажиллуулаад дискээ сонгож ороод хэрэгтэй зүйлээ save буюу хадгалах тушаалаар Windows диск рүүгээ хуулж авах боломжтой....
Алмас
Сая nComputing гэгчийн талаар сонирхож яваад үбүнтү дээр нэгэн маш сонирхолтой боломж байдгийг олж мэдлээ. Ийм ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэглэлгүйгээр нэг компьютерыг зэрэг хэрэглэх боломжтой юм байна. Хэрэв та гэртээ 1 компьютертай, интернет, бичиг баримт гэх мэт зүйлс хийдэг гэтэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн чинь булаацалдаад байдаг бол, эсвэл хэмнэлттэйгээр шинэ оффис байгуулах, сургалтын төвд олон компьютер ашиглах зэрэгт хэмнэлт гаргахыг хүсвэл наашаа суугаарай. ...
xvv
Энэ асуултыг цөөнгүй хүн тавьдаг тул Мөнхбаатар андын блогоос хуулж орууллаа. Та мэдээллийн технологитой холбоотой зүйлсыг блогоос нь уншиж болно шүү: http://itblog.gmb.mn/

Зөвхөн GMobile гэлтгүй өөр интэрнэт хэрэглэдэг бас холбогдож болохгүй байгаа бол юутай ч оролдоод үзээрэй. Болж магадгүй.

GMobile-н интэрнэт хэрэглэдэг юм л даа. Windows дээр бол бараг л асуудалгүй нэт-д холбогдчихоод байгаа юм. Харин Ubuntu болон linux дээр тохируулж чадахгүй байгаа хүмүүс бас байж ...