Өнгөрсөн хоёр дахь өдөр АНУ-ын New York Times сонин өөрийн цахим хуудаснаа, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагаас дэлхий даяар ойролцоогоор 100 мянга гаруй компьютерт, тухайн компьютеруудад нэвтрэх болон кибер халдлагыг хялбар хийх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан талаар мэдээлжээ.
АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг гэжээ. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технол...