Хүнд хэрэг болох болов уу гээд бараг хэрэггүй шахам юм бичмээр санагдлаа. Саяхан миний таньдаг газрын чухал компьютер бүр хачин болчихлоо гээд дуудахаар нь яваад очлоо. Тэгсэн Windows Security Suite гэсэн зүйл их л сүртэй ажиллаад байхаар нь сэжиг төрөөд Гүүглэдтэл харин өөрөө вирус төрлийн программ болж таарав. Сүүлийн үед XP Antivirus, Super Antivirus, Windows Antivirus гэх мэт Antivirus гэх үг нэрэнд нь орсон Вирусны эсрэг программууд манайхаар их тархсан. Угтаа бол бүгд өөрсдөө Вирус, вирус гэхэд ч багадана. Бүхэл бүтэн программ хангамж. Таниас мөнгө саах үндсэн зориулалттайгаас гадна таны хувийн мэдээлэл (үүнд өнөө кард энэ тэр гээд л мэдээллүүд багтана.) зэргийг авах үүрэгтэй. Харин одоо хамгийн гол яриандаа оръё. Уг зүйлийг манай хүн биш засвар хийхээр ирсэн хүн суулгасан байх юм. Үнэхээр мэдэхгүй болоод суулгасан уу? эсвэл санаатайгаар суулгасан уу би яаж мэдэх вэ?
Ямартаа ч чухал компьютертаа засвар хийлгэх бол мэргэжлийн байгууллагуудад хандаарай л гэж зөвлөх гэсэн юм. Таны компьютерт чухал бичиг баримтууд байдаг бол бүр ч асуудал ихэснэ. Танд анзаарагдахгүй зургийг тань аваад энд тэндхийн сайт дээр тавиад эсвэл хэрэгтэй нууц бичиг баримтыг тань хуулаад авчихад ядах зүйлгүй. Ганц хоёрхон жилийн өмнө мэргэжлийн ийм байгууллагууд үнэхээр байдаггүй байсан. Арга ядаад хар төмрөө чирээд алс холын засварын газар зорихоос өөр гарцгүй.
Харин одоо бол дуудлагын засварын албан байгууллагууд ганцаар тогтохгүй болж. Болж өгвөл маш найдвартай сайн газартай эсвэл хувь хүнтэй гэрээтэй ажиллах нь дээр байх.
Ер нь л дуудлагаар засвар хийдэг байх үед ч гэсэн засуулсан гээд холион бантан болгочихсон компьютертэй маш их тааралддаг байсан. Зарим хэсэг нь маш чадварлагаар системийг бэлтгэж өгсөн байхад зарим нь аймаар хогийн юм хийчихсэн байх жишээтэй. Тэгээд л файлаа устгуулсан компьютерээ тонуулсан гээд түүх хөврөнө.
За эцэст нь хэлэхэд нэг компьютерт мангар олон антивирус битгий суулгаад бай. Олон байлаа гээд вируснээс сайн хамгаалахгүй бүр ч дордоно. Бас түүнээс гадна Avast гээд антивирус хэрэглэ. Гэрийн хувилбар нь үнэгүй хамгаалалт үнэхээр сайн. Таны крэкдээд эсвэл хакдаад суулгачихсан антивирус чинь таныг нэг их удаан хамгаалахгүй үргэлж л асуудал тарих болно. Тэгээд ч та өөрөө крэкдээгүй юм бол ер нь таныг хамгаалаад байгаа эсвэл эсрэгээрээ тоноод байгааг та яаж мэдэх юм? Тэгэхээр Avast -г сонго нэг хэсэгтээ л таныг зовоохгүй. Татах бол ЭНД ДАРААД ТАТААРАЙ.
Суулгаж дуусаад Update -г нь нэмж татаж суулгаад компьютер эхлэхэд нь Вирус хайхаар тохируулаарай. Тэгвэл компьютер асахаас өмнө өөрөөр хэлбэл вирус ажиллахаас өмнө вирусыг тань хайгаад олоод устгачихна.
Дашрамд хэлэхэд энэ программыг рекламдлаа гээд надад ямар ч ашиггүй танд л ашигтай.
Эх сурвалж: itech.mn