Алмас

Android гэдэг нь Google -ээс анх санаачлан хөгжүүлж эхэлсэн гар утасны үйлдлийн систем юм. Энэ нь гар утсыг ажиллуулдаг нэг төрлийн програм юм. Нээлттэй эхтэй програм тул хүссэн гар утас үйлдвэрлэгч нь аваад өөрсдийн гар утсанд ашиглах боломжтой юм. Одоо алдарт Samsung, HTC гээд олон гар утас үйлдвэрлэгч Android OS ашиглан Apple iPhone, Nokia-тай өрсөлдөж, зарим талаар түрүүлэн ардаа орхисоор байгаа билээ. Би мөн саяхан Андроид системтэй гар утастай болсон ба жирийн хэрэглэгчийн хувьд андройдын давуу талыг зарим нэг талаар бас дурдъя гэж бодлоо.

  • mp3, зураг, видео шууд хуулаад л ажиллана. Тэрийгээ хэзээ ч буцаагаад хуулаад авч болно.(iPhone болохоор заавал iTunes гээд бөөн ядаргаа, буцааж хуулж авч болохгүй. Урьд нь хэрэглэж үзсэн хүмүүс бол мэдэж байгаа байх.)
  • Flash тоглуулагчтай. iPhone, iPad дээр веб үзэж байхад flash хуудсууд, зураг, тоглоомуудыг үзэж болдоггүй бол android бол adobe flash player суулгаад үзэж болно.
  • avi, mkv, mp4, flv ер нь л бүгдийг нь шууд микро SD рүүгээ хуулаад л шууд тоглуулна.
  • pdf, ms word doc файлуудыг бүгдийг нь шууд уншина. Нэлээд алдартай ном уншигчид Nook, sony гээд л бүгд android ҮС-тэй.
  • Тэгээд iPhone-ынхоос цөөн ч гэсэн апп-ууд нь миний хэрэгтэй апп-ууд бараг бүгд байдаг
  • Linux жоохон мэддэг хүмүүс бол root эрхийг нь хакердаж чадвал утсаа өөрийн хүссэнээр яаж ч оролдож болно.
  • Төхөөрөмжүүд нь янз бүр байдаг болохоор хямд төхөөрөмжүүд олох боломжтой. Үнэтэй бүүр тулсан үзүүлэлттэйг нь ч авч болно. Сонголт бол хамаагүй ихтэй. Хамгийн гол нь зөвийг нь олж авах нь хамгийн чухал!
  • Улам бүр нэмэгдэж байгаа. Хэрэглэгчид нь ч, апп-ууд нь ч...
За тэгээд нэг хэдэн зураг эндээс сонирхоорой. Ер нь бол үүнээс өөр ч олон давуу талууд андройдод бий. Би зөвхөн энгийн хэрэглэгчийн үүднээс давуу талыг нь бичлээ. Орхигдуулсан зүйл байвал нэмээрэй:

Андроид хөгжүүлэлт Монголд:

Андройд утсанд зориулсан Монгол агуулгын хөгжүүлэлт мөн хийгдсээр байгаа бөгөөд програм хөгжүүлэгчид Андроидын хөгжүүлэлтийн талаар сонирхолтой мэдээллийг видео хэлбэрээр мөн үзэж болно. 2011 оны 12-р сарын Мэдлэгийн Бямба Гараг (МБГ) дээр А.Тулга(Melug)-ын танилцуулсан илтгэл:


Android гэж ингэхэд юу вэ?
Андройд гэдэг нь бидний танил Google ахын бүтээсэн нээлттэй эх бүхий гар утасны үйлдлийн систем юм. Бидний ухаантай утас гэж нэрлэх болсон утаснууд дотор Apple iPhone утастай өрсөлдөж байгаа бусад фирмийн утаснууд бараг ихэнх нь энэ үйлдлийн системийг ашиглаж байгаа. За илүү зүйл нуршаад яахав гайхалтай эд ;-)


Хавчуурга:
(Ташрамд дурдахад би бас саяхан Unitel Lava (ZTE Blade) утастай болоод нэлээд сэтгэл хангалуун байгаа. Урьд нь гар утас гэж ярьж болж байвал болоо гэж боддог байсан бол одоо утсаараа бараг бүх юмаа хийж байна дөө...
Тэгж байгаад https://ipod.blogmn.net блог дээр Android утасны талаарх тэр дотроо ZTE blade зэрэг өргөн тархсан утаснуудын талаарх, custom mod буюу засвар өөрчлөлт хийсэн системүүд, тэдгээрийг суулгах ашиглах, давуу талууд зэргийн талаар мэдээлэл оруулах болно.
Андройд систем суусан утас бүр бас энэ ZTE Blade шиг боломжтой биш юм билээ. Бусад утаснуудыг бас мэдэхгүй юм. Энэ хямд, бас чадал муутай ч гэсэн боломж өндөртэй утас байгаа...

Мөн Android дээрх хөгжүүлэлтийн талаар мэдээлэл оруулж байх байх аа...)

(Утсаар надтай холбоо барих боломжгүй байгаа тул холбоо барих хүмүүс мэйлээр холбогдоорой.)

  • 8919
  • 6
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

i
Зочин хэзээ бичсэн: 2014-04-10 09:17 | |
Андройдийг Google худалдаж авсийн. Анх санаачилсан нь жижиг компани байдгийн ...
Android, Inc. was founded in Palo Alto, California in October 2003 by Andy Rubin (co-founder of Danger),
Эрка (зочин) хэзээ бичсэн: 2013-07-11 22:30 | |
Өөр аргаар root хийчихээч.
Алмас хэзээ бичсэн: 2013-01-01 11:36 | |
Bi Unitel Zte-blade utsandaa universal androot hiiheer failed no fuu goo geed bh ym yaw we
Ganaa (зочин) хэзээ бичсэн: 2012-01-23 15:56 | |
@Ganbaatar
http://blog.blogmn.net дээр асуухгүй бол...

Blog руугаа шууд Word-өөс copy paste гэж бичлэг оруулсан юм шиг байна. Хамгийн сүүлийн бичлэгээ засах гэж ороод бүгдийг нь идэвхжүүлээд cut хийж авч байгаад дээр нь байгаа word-өөс оруулах товчийг ашиглаад оруулаад хадгалахад зүгээр болно.
Алмас хэзээ бичсэн: 2012-01-21 21:06 | |
Help
minii blog shine medee nemeheer omnoh medeelel ni haragdahgui zobhan suuliin 1 l medee haragdaad baina. yaraltai zasaad ogooch.
Ganbaatar хэзээ бичсэн: 2012-01-17 12:49 | |



:-)