Алмас
Хийсвэр тооцоолуур (Virtual Computer) ашиглан вирүсээс зайлсхийх боломжтой байдгийг та бүхэнд толилуулъя. Та хэрэв янз бүрийн баталгаагүй, хууль бус програм хангамж их татаж хэрэглэдэг бол хууль бус програмууд бараг ихэнх нь өөртөө ямар нэгэн вирүс тээж байдаг. Тиймээс эдгээрийг ашиглахдаа өөрийн тооцоолуур дээр ажиллуулж вирүстүүлэх сонирхол хэнд ч байхгүй биз. Тийм болохоор нэгэн аргыг та бүхэнд танилцуулъя. Мөн энэ аргаар өөрийн ганц тооцоолуур дээр MacOSX, Linux, Windows програмуудыг хамт нээж ажилуулж болно. Windows дотроо дахин нэг Windows суулгаад ашиглаж ч болно..

За тэгээд энэ бол Orac...
Алмас
http://www.mediadots.com/ гээд .mn субдомэйн үнэгүй авч болдог сайт байна. Яг дүрмийг нь ол уншсангүй. Ямар ч байсан болдог юм байна. баярлах www.dusal.at.mn гэж аваад холбож үзлээ асуудалгүй ажиллаж байна. Хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй эд бололтой ирмэх
Алмас

Та гэртээ эсвэл оффистоо олон үйлдэлт принтер авахаар шийдсэн бол эхлээд ямар үйлдлүүд нь танд чухал шаардлагатайгаа тодорхойлоорой. Та өөрт хэрэгтэй принтерээ тодорхойлоод, төсөвөө гаргачихсан бол таны шаардлагад нийцэх принтерүүдийн жагсаалтыг гаргана. Эндээс та шийдвэрээ гаргаж сонголтоо хийх болно.

Бид таны принтер сонгох үйл явцыг илүү хялбар болгож, хурдан сонгох аргыг зааж өгье....

Алмас

Хоёрхон хоногын өмнө Ubuntu гээс гаргаж буй 14 дэхь албан ёсны үйлдлийн систем болох Ubuntu 11.04 (Natty Narwhal) хувилбар гарсан билээ. Хэрвээ та татаж авч амжаагүй бол энэ хаягаар татаж аваарай. Харин хэдийн татаад суулгачихсан хүмүүст хэрхэн тохиргоо хийх талаар хэдэн юм бичье.

Хамгийн түрүүлж та энэ шинэ хувилбарт маань юу юу шинээр нэмэгдсэн эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Энэ зүйлүү...
Алмас
Маагий хэмээх Австрали улсад компютерийн чиглэлээр суралцдаг ажилсаг Монгол залуу саяхнаас Blender-ийн видео хичээлүүд эхлүүлсэн байна. Тэрээр Blender-ийг сурахдаа youtube дээрхи бичлэгүүдийг харж өөрөө сурсан гэж байна шүү. Түүний цуврал хичээлүүдийг http://www.youtube.com/user/Blendermgl хэмээх youtube сувагаас нь орж үзээд байгаарай!!! Мөн түүний портфолио сайтаар нь орохоо мартваа http://maagiipro.4ormat.com/ Эх монгол хэл дээрхи агуулгууд өргөжин тэлсээр л байна энэ сайхан хэрэг биш гэж үү ирмэх

...
Алмас
Дэлхий нийтээр зартай алан хядагч Osama bin Laden-г АНУ цэргийн хүчнийхэн тусгай ажиллагаа зохион байгуулласны дараагаар устгасан талаар шуугицгааж байгаа билээ. Энэ ажиллагаа нь Пакистан АНУ-ын тагнуулын ажиллагааны хамтын үр дүн гэж хэлж болох хэдий ч тагнуулын мэдээллээ хуваалцаагүйгүйгээс үүдэн хоёр орны хоорондын хамтын ажиллагаанд цав гарах магадлалтай болж байх шиг байна.

Яг энэ үеээр алдарт WikiLeaks-ыг үндэслэгч Julian Assange цахим ертөнцийн тагналтын талаар маш сонирхолтой мэдэгдлийг ...
Алмас

За кино үзэж байхад хакер нөхдүүд нэг хар дэлгэц дээр баахан юм бичээд суудаг даа. Тэгвэл тэр зүйлийн талаар та хэрэв мэдмээр байгаа бол наашаа суугаад нүдээ бүлтийлгээд чихээ дэлдийлгэж байгаарай ирмэх Хакер болох анхны алхмыг танд зааж өгье. Нэг их хэцүү биш дээ. Ер нь бол та 7 хоногийн дотор өөрөө хичээгээд жаахан нухаад суувал зэвсгийн эрдэмд суралцаад эхэлнэ ээ л гэсэн үг ирмэх

1. Үйлдлийн систем ажлын орчноо бэлдэх
Хамгийн анхны алхам бол өөрийн зэвсгийг бэлдэж авах. Гар хоосон бол угаасаа хамгаалалт нэвтэлж...

Алмас

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан Монголын Цахим Спорт Хөгжлийн Холбоотой хамтран цахим спорт сонирхогч хүүхэд залуусын дунд цахим спортын 3-р наадмыг зохион байгуулах гэж байна.

Зорилго:

Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэрүүлэх, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэх, Монголын Цахим спортыг сурталчлахЦахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийт...